ISIS-ийн толгойлогчийг устгасан гэж Эрдоган мэдэгдэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ISIS-ийн толгойлогчийг устгасан гэж Эрдоган мэдэгдэв

Turkish President Recep Tayyip Erdogan announces the death of the ISIS leader on April 30, 2023.

2023.05.01/: Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ням гарагт тус улсын тагнуулын хүчин ISIS бүлэглэлийн толгойлогчийг Сирид устгасан гэж мэдэгдлээ.

Эрдоган нэгэн нэвтрүүлэгт Туркийн Үндэсний тагнуулын байгууллага Абу аль-Хуссейн аль-Хусейни Аль-Курши гэгддэг этгээдийг “удаан хугацаанд” мөрдөж байсан ч өчигдөр Сирид MIT (Туркийн Үндэсний тагнуулын байгууллага)-ын явуулсан ажиллагааны үеэр устгасан” гэв.

Аль-Курши өнгөрсөн аравдугаар сард Сирид Сирийн чөлөөт армийн гарт алагдсан түүний өмнөх удирдагч Абу аль-Хасан аль-Хашми аль-Курайшийг нас барсны дараа ISIS-ын удирдагч болсон юм.

Turkish President Tayyip Erdogan addresses his supporters during an election rally in Ankara, Turkey on April 30, 2023.

Одоогийн байдлаар Туркийн Ерөнхийлөгчийн бие таагүй байгаа бөгөөд тун удахгүй түүний хувьд маш чухал сонгууль болохоор хүлээгдэж байгаа юм.

Мягмар гарагт болсон телевизийн ярилцлагын дундуур Эрдоган гэнэт нэвтрүүлгийг орхисон бөгөөд эмч нар нь түүнд гэртээ амрахыг зөвлөсөн учир олон нийтийн арга хэмжээнүүдээ цуцалсан байна.

Пүрэв гарагт Туркийн засгийн газар түүний эрүүл мэндийн талаарх мэдээг “үндэслэлгүй мэдэгдэл” хэмээн няцаасан байна.

Эх сурвалж: CNN

ТҮЦ эрхлэгчид өнөөдрөөс өлсгөлөн зарлаж эхэлжээ
ТҮЦ эрхлэгчид өнөөдрөөс өлсгөлөн зарлаж эхэлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.