/2022.08.08/ 2022 оны нэгдүгээр сарын нэгнээс долоодугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд нийт 121 мянга 741 гадаад жуулчин Монгол Улсад иржээ.
Тодруулбал,
- Орос 56,714 жуулчин буюу 46.5%-ийг эзэлж байна.
- Солонгос /өмнөд/ 21,913 жуулчин буюу 18%- ийг эзэлж байна.
- Казакстан 12,038
- Америк 4,874
- Хятад 4,691
- Герман 2,332
- Беларус 2,328
- Япон 2,173
- Турк 1,982
- Франц 1,681
Нийт 122,044,073 ам.долларын орлогыг манай улсад оруулжээ.
Энэ оны зургаадугаар сард БНСУ-аас найман мянга 841 жуулчин ирсэн бол долоодугаар сард 21 мянга 913 буюу 13 мянга 100 илүү жуулчин ирсэн байна. 2019 оны долоодугаар сар хүртэл Монгол Улсад 2018 онд 20 мянга 19, 2019 онд 23 мянга 585 жуулчид ирсэн бол 2022 оны долоодугаар сарын байдлаар 21 мянга 913 жуулчид ирээд байна.
Цар тахлын нөлөөгөөр гадаад улс орнуудаас ирэх жуулчдын тоо бууралттай байгаа энэ үед БНСУ-аас Монгол Улсад аялах жуулчдын тоо цар тахлаас өмнөх үеэс буураагүй байгаа нь өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын 178 дугаар тогтоолоор “БНСУ-ын жуулчдыг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал 90 хоногийн хугацаатай визийн шаардлагаас чөлөөлөх” тухай шийдвэр эергээр нөлөөлж байна гэв.
Эх сурвалж: БОАЖЯ