Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д АЙЛЧИЛНА
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д АЙЛЧИЛНА

/2022.08.08/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр бараалхсан билээ.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзсанд Гадаад хэргийн сайд Ван И талархал илэрхийлж, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг уламжилсан байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНХАУ-д айлчлах урилгыг нотолжээ.

Мөн уулзалтаар тээвэр ложистик, уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, Монгол Улс, БНХАУ, ОХУ хооронд эдийн засгийн коридор байгуулах болон олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцсон байна.

Нурах эрсдэл үүссэн түшиц ханыг засварлаж байна
Нурах эрсдэл үүссэн түшиц ханыг засварлаж байна
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.