/2022.08.08/ Хууль бусаар их хэмжээний үнэт эдлэлийг гаалийн бүсээр оруулж ирсэн хэд хэдэн хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын 1-ний өдөр Монгол Улсын нэр бүхий иргэд “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн хяналтын бүсээр их хэмжээний алт, үнэт эдлэлийг хууль бусаар нэвтрүүлсэн хэрэг бүртгэгдсэн байна.
Мөн энэ энэ сарын 5-ны өдөр Монгол Улсын иргэн А нь “Истанбул-Улаанбаатар”-ын нислэгээр 1,6 кг алт, монет, мөнгөн эдлэлүүдийг гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлсэн хэрэг дахин гарсан байна. Дээрх хэргийг Цагдаагийн байгуулагаас илрүүлэн иргэн А болон Гаалийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудыг холбогдуулан шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.