/2022.08.08/ Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Хүй долоон худагт энэ сарын 6,7-ны өдрүүдэд “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам болж өндөрлөлөө.
Наадмын эхний өдөр хүрээ цам харайх ёслол болж, түмэн олны сайн сайхныг билэгдэн, саар мууг үргээх сор залсан юм. Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам болох "Даншиг наадам-Хүрээ цам"-ыг аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, гадаадын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой хэмээн холбогдох албаны хүмүүс онцлон тэмдэглэсэн юм. Ингээд тус үйл ажиллагаанаас бэлтгэсэн фото сурвалжилгийг хүргэж байна.