/2022.08.05/ Шинэхэн арслан Б.Орхонбаярын цолны мялаалга өнөөдөр Сэлэнгэ аймагт болж байна.
Энэ үеэр нутгийн зон олон нь түүнд "Ланд крузер 300" автомашин, 500 хонь, гурван өрөө байр бэлэглэжээ.
Б.Орхонбаяр нь 24 настай бөгөөд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харъяа "Таван Хан" дэвжээ, "Алдар" спорт хороо, "Атар трейд" ХХК-ийн бөх юм.
Ташрамд дурдахад тэрээр Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрч МОНГОЛ УЛСЫН АРСЛАН цол хүртсэн юм.