Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлтийг энэ сарын 12-ныг хүртэл хүлээн авна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлтийг энэ сарын 12-ныг хүртэл хүлээн авна

/2022.08.05/ Боловсролын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйл заасны дагуу шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг 2022 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 17 цаг хүртэл цахим хэлбэрээр нийслэлийн Боловсролын газарт хүлээн авна.

Цахимаар хүлээн авах хаяг: www.license.edu.mn

Сургууль, цэцэрлэг байгуулахад бүрдүүлэх материалыг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 11 дүгээр зүйл, “Боловсролын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, БСШУ-ны Сайдын 2010 оны 353 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”-ыг баримтлан бүрдүүлсэн байх шаардлагатай.

Жич: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасны дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах зөвшөөрлийг олгоход хураамж 150.000 төгрөгийг нийслэлийн Боловсролын газрын Төрийн сан банкны 100200015401 дугаар дансанд /гүйлгээний утга хэсэгт: Аж ахуйн нэгжийн нэр, регистрийн дугаарыг бичих/ тушаан баримтыг өргөдлийн хамт хавсаргах;

Холбогдох мэдээллийг нийслэлийн Боловсролын газрын 70113039 утсаар авах боломжтой.

May be an image of text

Эх сурвалж: Нийслэлийн боловсролын газар

Олон улсын тогорууны сан Хурх-Хүйтэний хөндийн байгалийн нөөц газрыг хамгаалахад дэмжлэг үзүүлнэ
Олон улсын тогорууны сан Хурх-Хүйтэний хөндийн байгалийн нөөц газрыг хамгаалахад дэмжлэг үзүүлнэ
 
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.