Оросын шоронд хоригдож буй Америк тамирчинг оросын зэвсгийн наймаачнаар солих санал тавьжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросын шоронд хоригдож буй Америк тамирчинг оросын зэвсгийн наймаачнаар солих санал тавьжээ

Зургийн эх сурвалж Ройтерс, зурагт: АНУ-ын сагсан бөмбөгийн од Бритни Гринер

/2022.8.5/ АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн тоглогч, хоёр ч удаагийн Олимпийн аварга өдгөө 32 настай Бритни Гринер Оросын шоронд хоригдож байгаа юм.

Учир нь, энэ оны хоёрдугаар сард тэрээр Оросын примьер лигт тоглохоор явах үеэрээ тээшиндээ гашиш авч яваад баригджээ. Түүнийг наймдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн 9 жил хорих ялаар ялласан юм.

АНУ-ын зүгээс тун бодитой санал тавьжээ. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Америкт хоригдож буй оросын зэвсгийн наймаачнаар солилцоо хийх саналыг тавьсан байж болзошгүй. Виктор Бут гэгч оросын зэвсгийн наймаачин нь АНУ-д 25 жилийн хорих ялтайгаар хоригдож буй ажээ.

Гэхдээ Виктор Бутыг ганц сагсан бөмбөгийн одоор солиод зогсохгүй, ОХУ-д тагнуул хийж яваад баригдсан Пол Виланыг ч хамтатган солих санал тавьжээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кёрби "Бид Оросуудад санал тавьж, тэд хариу өгөх ёстой хугацаанаас даруй долоо хоног өнгөрөөд байна. Тэд бидний саналыг хүлээн зөвшөөрөх ёстой" хэмээн мэдээлжээ.

Ройтерсын мэдээлж буйгаар Оросын талаас хариу өгөхгүй, зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь зэвсгийн наймаачин Виктор Бут дээр нэмж, Германы шоронд хоригдож буй алуурчин Вадим Красиковыг шилжүүлэх саналыг тавьсан байж болзошгүй. Харин америкийн талд энэ саналд нааштай хариу өгөөгүй учир ийнхүү талууд санал нэгдэж чадахгүй байгаа ажээ.

Эх сурвалж: BBC, Reuters

Үерийн улмаас нэг айлын 80 орчим бог мал хорогджээ
Үерийн улмаас нэг айлын 80 орчим бог мал хорогджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.