13 байршилд шинээр автозам, замын байгууламж барина
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

13 байршилд шинээр автозам, замын байгууламж барина

/2022.08.03/ Улаанбаатар хотод 2022 онд төсвийн хөрөнгөөр 22 байршилд 26.95 км авто зам болон замын байгууламж, 1891.2 метр урт гүүр, 80850 ам метр явган хүний зам, 14.35 км дугуйн зам барихаар төлөвлөсөн. Тэдгээр авто замыг шинээр тавьснаар замын хөдөлгөөний ачаалал 20 хувиар буурах тооцоо гарчээ. Тус 22 байршлаас ес нь төсвийн тодотголоор хасагдаж, үлдсэн 13 байршилд ажил үргэлжлэхээр болсон юм. Урьд өмнөх жилүүдэд дөрөвдүгээр сараас эхэлдэг байсан бүтээн байгуулалтын ажил энэ онд гуравдугаар сарын эхнээс эрчимжиж, тендер зарлах, бичиг цаасны ажлаа гүйцэлдүүлэх зэргээр хугацаа алддаг байсан алдааг давтахгүйн тулд бэлтгэл ажлыг гуравдугаар сардаа багтаан хийж дуусгажээ.

Шинээр авто зам болон замын байгууламж, гүүр барих, явган хүний болон дугуйн зам тавих ажил дараах үйл явцтай байна.

Зам барилгын ажил эхэлсэн:

  1. Номин Юнайтед их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Шаравын гудамж хүртэл 0.86 км авто зам тавих ажлын хүрээнд зорчих хэсэгт хучилт, хэвтээ тэмдэглэгээ хийж дуусан, хөдөлгөөнийг нээсэн. Одоогоор гэрэлтүүлгийн шон суурилуулах, явган хүний зам тавих ажил үргэлжилж байна.

Нийт ажлын явц – 80%

  1. Эрчим хүчний гудамжнаас “Монос Фарм Трейд” ХХК хүртэл буюу Таван толгой түлш ХХК-ийн зүүн талаар 1.74 км авто зам тавих ажлын хүрээнд явган хүний замын нөлөөлөлд өртсөн хашааг буулгах, дөрвөлжин хоолой угсрах, далангийн дээд үе болон буталсан чулуун суурь үеийг хийх, ус зайлуулах байгууламж суурилуулах зэрэг ажлууд бүрэн дуусжээ. Явган хүний болон замын хашлага тавих, суурь бэлдэх, авто замын хашлага тавих зэрэг ажил үргэлжилж байна.

Нийт ажлын явц - 65%

  1. Гачууртаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэл 4.27 км авто зам, Улиастай голын дээгүүр 97.3 метр төмөр бетон гүүр барих ажын хүрээнд газар шорооны болон гүүрийн суурийн ажлыг гүйцэтгэж байна. Мөн Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэл 800 метр хэсэгт хучилт хийхэд бэлэн болжээ.

Нийт ажлын явц – 17%

  1. Хайгуулчдын гудамж болон Хүнсчдийн гудамжны дагуу 1.8 км авто зам шинээр тавих болон хуучин замыг шинэчлэх ажлын хүрээнд трассын дагуу тохиромжгүй материалыг зайлуулан, ул хөрс нягтлуулж дуусжээ. Шилжүүлэх шаардлагатай шугам сүлжээ, газар чөлөөлөлтийн судалгаа хийн, замын нөлөөлөлд өртсөн иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлж байна.

Нийт ажлын явц – Ажлын явц 7%

  1. Чингисийн өргөн чөлөөнөөс баруун Үйлдвэрийн гудамж хүртэл 1.23 км авто зам, 33 метр гүүр барих ажлын хүрээнд гүүрийн суурийг хийж байна.

Нийт ажлын явц – 7%

  1. Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 4.3 км авто зам тавих ажлын хүрээнд 780 метр гүүр барих юм. Одоогоор гүүр барих ажлын талбай дээр кемп байгуулж байна.

Гэрээ байгуулж буй:

  1. Зайсангийн 218.4 метр урт төмөр бетон гүүрийн өргөтгөл, шинэчлэл
  2. 68 дугаар сургуулийн баруун талаар Улаанхуарангийн гудамжийг Цагдаагийн академийн өргөн чөлөөтэй холбох 0.4 км авто зам
  3. Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох 0.61 км авто зам
  4. Дунд голын арын буюу Алтай хотхоны урд талд тавих 0.75 км авто зам

Тендер нээх хугацаа болоогүй:

  1. Сонгинохайрхан дүүрэг, Баянгол дүүрэг, Толгойтын авто замыг Ард аюушийн өргөн чөлөөтэй холбох 2.4 км авто зам, ард аюушийн өргөн чөлөөний олон түвшний огтлолцлол
  2. Сонгинохайрхан дүүрэг, Баянгол дүүргийн авто замын баруун талаас 22-ын товчооны баруун талын гарц хүртэлх 8.0 км замын үлдсэн хэсэг болох 5.367 км авто зам
  3. Ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн баруун талаар Туул гол гудамжийг Б.Шаравын гудамжтай холбох 1.85 км авто зам багтаж байна.
Н.Тавинбэх: 2022-2023 оны өвөл эрчим хүчний хангамжийн ХАМГИЙН ХҮНД ЖИЛ байх болно
Н.Тавинбэх: 2022-2023 оны өвөл эрчим хүчний хангамжийн ХАМГИЙН ХҮНД ЖИЛ байх болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.