Н.Тавинбэх: 2022-2023 оны өвөл эрчим хүчний хангамжийн ХАМГИЙН ХҮНД ЖИЛ байх болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Тавинбэх: 2022-2023 оны өвөл эрчим хүчний хангамжийн ХАМГИЙН ХҮНД ЖИЛ байх болно

/2022.8.4/ "Эрчим хүчний хэрэглээний өсөлтийн дунд хугацааны төсөөллөөс харахад 2022-2023 оны өвөл эрчим хүчний хангамжийн хувьд хамгийн хүнд жилүүд тохиохоор байна" гэж Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнгөрөгч 2021 онд мэдэгдэж байв.

Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувь, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 6-7 хувиар өссөн байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ 2019 ОНООС ХОЙШ НЭМЭГДЭЭГҮЙ

Монгол Улсын хэмжээнд 696 мянган цахилгаан эрчим хүч хэрэглэгч өрх айл байдаг. Үүнээс:

  • Нийслэл 392 мянган айл өрх
  • Орон нутаг 304 мянган айл өрх

Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний үнэ тарифыг тогтоодог. Цахилгаан эрчим хүчний үнэ тарифт 2019 оны долоодугаар сараас хойш ямар нэг өөрчлөлт ороогүй. Одоогоор айл өрхүүд дунджаар 120 орчим төгрөгт /цагаасаа шалтгаалж өөрчлөгдөнө/ нэг квт цагийн эрчим хүчийг хэрэглэдэг бөгөөд сард дунджаар 30-40 мянган төгрөг орчим болдог байна.

Харин аж ахуйн нэгжийн хувьд 150 орчим төгрөгөөр квт цагийн эрчим хүчийг худалдан авдаг бөгөөд энэ нь үйл ажиллагааны төрлөөсөө шалтгаалж нэмэгдэж, хасагдана.

Эрчим хүчний зохицуулах хорооноос өнгөрөгч гуравдугаар сард хэвлэлийн хурал хийх үеэр эрчим хүчний үнэ нь бодит өртгөөсөө 5-59 хувь доогуур байна хэмээн мэдээлсэн.

Ингээд үзвэл айл өрхийн цахилгааны үнэ 30 хувиар нэмэгдэнэ гэж үзвэл дунджаар сард төлөх цахилгааны үнэ нь 9 мянгаас дээш төгрөгөөр нэмэгдэнэ. Дундаж хэрэглээтэй айл сард 39-49 мянган төгрөг төлдөг болно гэсэн үг юм.

Эрчим хүчний хэрэглээг дийлэхээ больсон бас нэг шалтгаан нь жил ирэх бүр шинээр ашиглалтад орох орон сууцны тоо нэмэгдэж байгаа явдал. "Хахуулиа өгөөд барилгаа цахилгаан, дулаанд холбуулчихдаг байсан. Ирэх жил хахууль өгөөд ч нэмэргүй болсон байна лээ" хэмээн эх сурвалж ярьж байлаа.

СҮҮЛИЙН 5 ЖИЛД АШИГЛАЛТАД ОРСОН БАРИЛГЫН ТОО

Нутгийн зүүн болон өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан байна
Нутгийн зүүн болон өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.