Гандантэгчиглэн хийд орчмын айл өрх төвийн дулаан, цэвэр бохирын шугам сүлжээнд холбогдох боломжтой болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гандантэгчиглэн хийд орчмын айл өрх төвийн дулаан, цэвэр бохирын шугам сүлжээнд холбогдох боломжтой болжээ

/2022.08.03/ Баянгол дүүргийн 16-р хороо, Гандантэгчиглэн хийд орчмын айл өрх төвийн дулаан, цэвэр бохирын шугам сүлжээнд холбогдох боломжтой болжээ.

Тодруулбал, тус газрын ойр орчмын айл өрхийг төвийн дулаан, цэвэр усанд холбуулахаар Орхоны талд байрлах ЦТП-г улсад хүлээн авах, хэвийн ажиллагааг хангах 72 цагийн туршилт амжилттай болсон байна. Ингэснээр Орхоны талаас эхлэн айл өрхүүд гэртээ цэвэр ус, бохирын шугам, дулааны эх үүсвэр байрлуулах боломж бүрдэж байгаа аж.

Тиймээс энэ долоо хоногт хангагч байгууллагууд холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, техникийн нөхцөлт олголт, шаардлагын талаар иргэдэд тодорхой болгон, айл өрхийг холбож эхлэх юм байна.

Мөн цаашид улсын хөрөнгө оруулалтаар Туул буюу зүүн хэсгийн айл өрхийг холбох ажлууд үргэлжлүүлэн хийгдэнэ гэв.

Cүүлийн дөрвөн хоногт нүүрс тээврийн 3164 автомашин хил нэвтэрчээ
Cүүлийн дөрвөн хоногт нүүрс тээврийн 3164 автомашин хил нэвтэрчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.