Онцгой байдлын 16 алба хаагч Польш улсад тэтгэлэгээр суралцаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Онцгой байдлын 16 алба хаагч Польш улсад тэтгэлэгээр суралцаж байна

sited-GJ1A3698.jpg

/2021.08.17/ БНПУ-ын Засгийн газрын тэтгэлэгтэйгээр Онцгой байдлын байгууллагын 16 алба хаагч тус улсад мэргэжлийн сургалтад хамрагдаж байгаа юм.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ОБЕГ-ын дэд дарга БНПУ-ын Элчин сайдын яамнаас академик болон бусад урт, богино хугацааны сургалтуудад манай алба хаагчдыг хамруулна гэдэгт найдаж буйгаа уламжиллаа.

Мөн хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын чадавхыг дээшлүүлэх чиглэлээр санал солилцсон байна.

Монгол Улсын Засгийн газар, БНПУ-ын Засгийн газар хооронд 2017 онд нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээр хийсэн.

Ингэснээр Онцгой байдлын байгууллагын Гал түймэртэй тэмцэх техник тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөлд 3.0 сая, Гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт II шатлалын эмнэлгийн төслийг 6.5 сая еврод хэрэгжүүлэхээр тус тус баталсан юм.

Эх сурвалж: ОБЕГ

Хотын шар шороон шуурга эндээс эхтэй юм биш биз
Хотын шар шороон шуурга эндээс эхтэй юм биш биз
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.