Усан парктай холбоотой газрын асуудлыг АТГ шалгаж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Усан парктай холбоотой газрын асуудлыг АТГ шалгаж эхэлжээ

/2022.08.01/ Усан парк барих газарт 25 давхар орон сууцны барилга барьж байгаа талаарх мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа билээ.

Тэгвэл уг асуудал нь хууль зөрчсөн, үүнтэй холбоотой шийдвэр нь авлигын хамааралтай байж болзошгүй гэж үзэн Туул голын Сав гарын захиргаанаас өнгөрсөн сард Авлигатай Тэмцэх Газарт хандаж, улмаар энэ асуудлыг шалгаж эхэлжээ.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан, "Усан парк газар дээр илт хууль зөрчсөн буруутай этгээдүүд шалгагдаж эхлэх нь. АТГ гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хэрэг нээж шийдвэрлэсэн байна" гэжээ.

Монголын Бүх Ард Түмний XV их наадмын байт харвааны төрлийн аваргууд тодорлоо
Монголын Бүх Ард Түмний XV их наадмын байт харвааны төрлийн аваргууд тодорлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.