Дахин нэг иргэн согтуугаар голын усанд живж амиа алдлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дахин нэг иргэн согтуугаар голын усанд живж амиа алдлаа

/2022.08.01/: Баянзүрх дүүрэг 4 хүн Туул голын эрэгт амарч байснаас 1 хүн согтуугаар голын усанд сэлэх гэж ороод живсэн байна.

Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн М /31 настай, эрэгтэй/-г уснаас эрэн хайх ажиллагааг эхлүүлэн 15 удаагийн шумбалт хийж, осолдсон газраас баруун зүгт 24 км-т амралтын газрын зүүн хойд талд Туул голын салаанд цогцос нь хайрганд тогтсон байсныг олж гарган тус дүүргийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын газраас иргэдийг гол усанд эндэх, үер усны аюулаас тогтмол сэрэмжлүүлж байгаа хэдий ч энэ төрлийн осол багасахгүй байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хийлдэг гудас хөмөрсний улмаас 4 настай хүүхэд живж амиа алджээ
Хийлдэг гудас хөмөрсний улмаас 4 настай хүүхэд живж амиа алджээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.