УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл

Ukrainian soldiers drive to the front line in eastern Ukraine

/2022.08.01/: Орос Украин руу түрэмгийлэн дайрснаас хойш 159 хоног өнгөрчээ.

Оросын түрэмгийлэл үргэлжилж байгаа энэ үед Украины цэргүүд Украины зүүн хэсгийн фронтын шугам руу явж байна.

Зүүн Донецк мужаас хэдэн зуун мянган энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг шаардсан бол албаныхны мэдээлснээр тус бүс нутагт 50 мянга гаруй хүүхэд үлдсэн байна.

Оросууд сөрөг довтолгоонд бэлтгэж байна: Украин луу сөрөг довтолгоонд бэлтгэхийн тулд Орос олон тооны цэргээ Украины өмнөд хэсэг рүү шилжүүлж байна гэж Украины Цэргийн тагнуулын дэд дарга мэдэгдэв. "Тэд цэргийнхээ тоог нэмэгдүүлж, манай өмнөд хэсэгт сөрөг довтолгоонд бэлтгэж, магадгүй өөрсдөө довтолгоо хийхээр бэлтгэж байна" гэж Вадим Скибицки хэлэв. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський хэлэхдээ, "Орос Херсон мужийн нийслэл болон Запорожье муж руу чиглэхийн тулд цэргийнхээ зарим хэсгийг зүүн хэсэгт байрлах байрлалаас нь өмнө зүгт шилжүүлж байна" гэв.

Энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг шаардлаа: Оросын цэргийнхэнтэй ширүүн мөргөлдөөн болж байсан Донецкийн зүүн хэсгийн фронтын бүс нутгаас олон зуун мянган энгийн номхон иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг шаарджээ. Орон нутгийн албаныхны мэдээлснээр тус бүс нутагт 50 мянга гаруй хүүхэд байсаар байна. "Тэднийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай. Өвлийн улиралд халаалт, гэрэлгүй болох бөгөөд тэднийг дулаацуулах чадваргүй бол үхлийн аюулд оруулж болзошгүй" гэж Киевийн түр эзэлсэн нутаг дэвсгэрийг нэгтгэх яам мэдэгдэлдээ дурджээ.

ОХУ-ын Хар тэнгис дэх усан флотын төв байрлуу дайрлаа: Украины нисгэгчгүй онгоц ОХУ-ын Хар тэнгис дэх флотын төв байр руу цохилт өгсний дараа таван хүн шархадсан гэж ОХУ мэдэгдлээ. Энэхүү дайралтын улмаас Тэнгисийн цэргийн өдөрт зориулан төлөвлөж байсан баяр наадмыг цуцалсан байна. Крым дахь Оросын орон нутгийн засаг захиргааны тэргүүн Михаил Развожаев “Өнөө өглөө эрт Украйн манай тэнгисийн цэргийн өдрийг сүйтгэхээр шийдлээ. “Флотын төв байрны хашаанд үл мэдэгдэх зүйл ниссэн. Урьдчилсан мэдээллээр энэ нь нисгэгчгүй онгоц байжээ. Дроны дайралтын улмаас таван хүн шархадсан” гэв.

Оросын хариу цохилт: Украины өмнөд хэсгийн Миколайв боомт хотод ням гарагийн үүрээр Оросууд цохилт өгч, гурван хүн шархдаж, байшин, сургууль эвдэрсэн гэж тус хотын захирагч Олександр Сенкевич мэдэгдэв. Зеленський энэ цохилтыг "бүхэл бүтэн хот, бүс нутагт хийсэн “хамгийн харгис хэрцгий үйлдэл” гэж тодорхойлсон байна.

Николаевын дайралтад Украины тэргүүн баячуудын нэг эхнэрийн хамт өртөж амиа алдлаа: Украины томоохон баячуудын нэг Алексей Вадатурский болон түүний эхнэр Раиса нар Николайев хот руу дайрсан довтолгооны улмаас амиа алдсан гэж мэдээлжээ. Вадатурский үр тарианы үйлдвэрлэл, экспортын бизнесийг удирдаж байжээ. Ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк хэлэхдээ "Вадатурскийг тусгайлан онилсон бөгөөд түүний үхэл нь санамсаргүй хэрэг биш, харин сайтар бодож, зохион байгуулалттай хийсэн санаатай аллага байсан" гэж мэдэгджээ.

ОХУ-ын тэнгисийн цэргүүд байлдахаас татгалзжээ: Оросын Тэнгисийн цэргийн 810-р явган цэргийн бригадын 200 цэрэг Украины өмнөд бүс нутагт байлдахаас татгалзсан тухай Украины Батлан ​​хамгаалах яамны тагнуулын газраас мэдээллээ.

Түрэмгийллийн улмаас ургац хураалт багассан гэв: ОХУ-ын түрэмгийллийн улмаас Украины энэ жилийн ургац ердийнхөөсөө хоёр дахин бага байж магадгүй гэж Зеленський мэдэгдэв. "Украины энэ жилийн ургац хоёр дахин багасах аюулын дор байгаа учир дэлхийн өлсгөлөн улам нэмэгдэх магадлалтай" гэж гэв.

Үр тарианы эхний онгоц хөдлөнө: Эхний үр тариа экспортлох хөлөг онгоц даваа гарагт Украины боомтуудаас гарч магадгүй гэж Туркийн ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэв. Ибрахим Калин "Канал 7" телевизэд өгсөн ярилцлагадаа Истанбул дахь хамтарсан зохицуулалтын төв экспортын чиглэлийн эцсийн ажлыг тун удахгүй дуусгах байх гэж хэлэв.

Өмч эзэмшигчдийг жинхэнэ эздээ илчлэхийг шаардана: Их Британи Оросын олигархиудын хууль бусаар мөнгө угаахыг зогсоох тэмцлийн хүрээнд Их Британийн өмчийг эзэмшиж буй гадаадын компаниудаас жинхэнэ эздээ тодруулахыг шаардах болно.

Эх сурвалж: Theguardian

COVID-19: Өнөөдрөөс эхлэн 5-11 насны хүүхдүүдийг дархлаажуулна
COVID-19: Өнөөдрөөс эхлэн 5-11 насны хүүхдүүдийг дархлаажуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.