АНУ газрын тосны үнийн өсөлтийн эсрэг тэмцэж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ газрын тосны үнийн өсөлтийн эсрэг тэмцэж эхэллээ

No photo description available.

/2022.07.20/: АНУ газрын тосны үнийг бууруулахын тулд онцгой нөөцийн сангаасаа энэ сард 5 сая гаруй баррель тосыг Европын болон Азийн зарим улсуудад экспортлоод байна.

Аравдугаар сар хүртэл энэ сангаас 10 сая баррель тос гаргах бөгөөд АНУ-ын онцгой нөөцийн сан өнгөрсөн сард 1986 оноос хойшхи хамгийн бага түвшиндээ хүрсэн байна.

АНУ-д түүхий тосны үнэ баррель нь 100 ам.доллараас давж, шатахуун, дизел түлшний үнэ галлон нь 5 ам.доллараас даваад байна. АНУ-ын албаны хүмүүс хэрэв нөөцийн санг хэрэгжүүлээгүй бол газрын тосны үнэ илүү өндөр байх магадлалтай байсан гэж тайлбарлаж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден бямба гарагт шатахуун нийлүүлэгчдийг үнээ бууруулахыг уриалсан байна.

Эх сурвалж: АМГТГ

Европ тив шатаж байна
Европ тив шатаж байна
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.