Европ тив шатаж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Европ тив шатаж байна

/2022.07.20/: Европ тивийг нөмрөөд буй хэт халалтаас шалтгаалж нас баралт нэмэгдэж удаа дараагийн аймшигт гал түймрүүд гарсаар байна.

Европ тивд үүсээд буй хэт халалтын талаарх сүүлийн үеийн мэдээлэл:

-Их Британи ихэвчлэн илүү зөөлөн уур амьсгалтай байдаг ч энэ удаад 40 хэмээс дээш халж байна.

-Герман улс энэ оны хамгийн халуун өдрүүдийг туулж байгаа бол Португалд олон хоног хэт халсны улмаас амиа алдагсдын тоог нэмэгдэв.

-Үхлийн аюултай ой хээрийн түймэр тивийг бүхэлд нь хамарчээ. НҮБ-ын Дэлхийн цаг уурын байгууллагаас (WMO) нөхцөл байдал цаашид улам дордохыг анхаарууллаа.

-Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөөс болж халууны долгион улам бүр ойр ойрхон, хүчтэй болж, удаан үргэлжилнэ гэж таамаглаж байна.

-ДЭМБ-ын тэргүүн Петерри Таалас "Ирээдүйд ийм төрлийн халууны давалгаа хэвийн үзэгдэл болох болно, бид бүр илүү хүчтэй эрс тэс цаг агаарыг харах болно" гэж мэдэгдэв.

-Их Британид хэт их халалт үүссэнээс шалтгаалж гал түймрийн аюулд өртөөд байна.

-Лондонгийн зүүн хэсэгт орших Веннингтон хотод гарсан томоохон түймрийн улмаас байшингууд шатжээ. Нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон оршин суугчид BBC-д хэлэхдээ галын улмаас найман байшин, орон нутгийн сүм шатсан гэж мэдэгдсэн бол ослын газарт байсан гал сөнөөгч үүнийг "халуун там" гэж тодорхойлсон байна.

-Францад өнгөрөгч даваа гарагт 64 өөр бүс нутагт хамгийн өндөр температур бүртгэгджээ.

-Хэдийгээр эх газрын Францын хувьд урьд өмнө байгаагүй дээд цэгт хүрч чадаагүй ч тус улсын баруун өмнөд хэсэгт сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хамгийн том ой хээрийн түймэр гарчээ. Долоодугаар сарын 12-ноос хойш дарс тариалж буй Жиронде мужийн 19,300 гаруй га (47,700 акр) талбай түймэрт өртөөд байна.

-Хэт халуун, түймрийн аюулаас болж 34,000 орчим хүнийг гэр орноосоо нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ.

Fire danger forecast map

Буйр нууранд Улаан номонд орсон 2 төрлийн хясаа байдаг
Буйр нууранд Улаан номонд орсон 2 төрлийн хясаа байдаг
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.