Аи-92 автобензинийг өмнөх хэлэлцээрийн дагуу ОХУ-аас он дуустал хямдралтай авна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аи-92 автобензинийг өмнөх хэлэлцээрийн дагуу ОХУ-аас он дуустал хямдралтай авна

/2022.07.18/: 2022 оны 4-6 дугаар сард Аи-92 бензиний зах зээлийн үнэ тонн тутамдаа 1110-1200 ам.доллар болж 1 литр Аи-92 бензиний жижиглэнгийн үнэ 3171-3493 төгрөгт хүрч өссөн байна.

Харин долоодугаар сард нийлүүлэгдэх хил үнэ өмнөх сараас 85 ам.доллараар нэмэгдэж, тонн тутам нь 1285 ам.доллар болжээ. Ингэснээр дотоод зах зээлд борлуулах жижиглэн үнэ нэг литр нь 3730 төгрөг болж байна.

УУХҮЯ-наас ОХУ-ын Роснефть компанитай олон удаагийн хэлцэл хийсний үр дүнд АИ-92 автобензинийг тонн тутмыг нь 840 ам.доллараар буюу дэлхийн зах зээлийн ханшаас 25-35 хувь хямд үнээр худалдан авч дотоодын зах зээлд борлуулж байна. Монгол Улсын Засгийн газраас үнийн өсөлтийн эсрэг шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлснээр дөрөвдүгээр сараас тогтоосон 2390 төгрөгийн үнийг он дуустал үргэлжлүүлэх боломж бүрдээд байна.

Ингэснээр иргэд Аи-92 бензинийг 1 литр тутамд зах зээлийн үнээс 1340 төгрөгөөр хямд худалдан авах боломжтой болж байна.

БЗД дэх нураасан гараашны газрыг тохижуулж дуусчээ
БЗД дэх нураасан гараашны газрыг тохижуулж дуусчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.