Францад хэт халсны улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Францад хэт халсны улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

A firefighter at a blaze near Landiras, France

/2022.07.18/: Өнөөдрөөс Франц улс газар дундын тэнгис орчмоос ч илүү халах төлөвтэй байгаа бөгөөд Европ даяар ой хээрийн түймэр үргэлжилсээр байгаа тул тус улсад хэт халалтын оргилд хүрэх нь ойлгомжтой боллоо.

Цаг уурчид Францын 15 бүсийг хэт их халах аюулаас сэрэмжлүүлж байгаагийн дотор ой хээрийн түймэрт хэдийн сүйрсэн баруун өмнөд хэсэгт орших Жиронде хотыг оруулаад байна.

Гал сөнөөгчид ням гарагт баруун өмнөд Европт гарсан гал түймрийг зогсоохоор тэмцэж байгаа бөгөөд халууны давалгаа ойрын өдрүүдэд буурах шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа аж. Их Британид энэ долоо хоногт агаарын температур шинэ дээд амжилт тогтоохыг анхаарууллаа.

Франц, Грек, Португал, Испанид гарсан түймрийн улмаас олон мянган га талбай сүйдэж, олон мянган оршин суугчид болон амрагчдыг дүрвэхэд хүргэсэн байна.

Blazes rage near Landiras in south-western France on Sunday

Сүүлийн долоо хоногт Европын зарим хэсгийг хамарсан хоёр дахь халуун өдрүүд болж байна. Эрдэмтэд энэхүү халалт нь эрчимтэй явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж байна гэж үзэж байгаа бөгөөд хэт халах, ган гачиг гэх мэт цаг агаарын эрс тэс өөрчлөлтүүд цаашид илүү олон удаа, эрчимтэй гарна гэж таамаглаж байна.

Францад цаг уурч Оливье Прустын хэлснээр Аквитанийн баруун өмнөд хэсэгт орших Ланд ойд агаарын температур 42 хэмээс дээш байх болно гэв.

Black smoke rise from wildfires in Landiras, France

Эх сурвалж: Theguardian

Ломбарднаас мөнгө зээлсэн иргэдийн анхааралд
Ломбарднаас мөнгө зээлсэн иргэдийн анхааралд
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.