УКРАИН: Хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УКРАИН: Хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл

/2022.07.18/: Украин алсын тусгалын хүнд зэвсгүүдийг довтолгоонд ашиглаж эхэлснээр Оросууд Мариуполь хотоос баруун тийш нэмэлт хүч илгээж, өмнөд Украины төлөөх тулаан ширүүсч байна.

Өмнөдийн төлөөх тулаан:

What Happened on Day 70 of the War in Ukraine - The New York Times

Украины албаныхны мэдээлснээр Оросын цэргийн техник хэрэгслийн тасралтгүй урсгал Мариуполь хотоос баруун тийш Украины арми довтолж байгаа өмнөд нутгийн бусад хэсэг рүү чиглэн хөдөлж байна гэлээ. Бямба гарагт 100 хүртэлх нэгж цэргийн техникийн цуваа Мариуполь хотоор дамжин Запорожжийн чиглэлд явсан гэж Украины албаны хүмүүс мэдэгдэв. Зарим бие даасан шинжээчид үүнийг Украины алсын тусгалын зэвсгийн дайралтанд өртсөн Херсон дахь Оросын хүчнийг дэмжих зорилготой гэж үзэж байна.

ОХУ-ын давшилтыг зогсоосон:

Ukrainian Forces Appear To Destroy Russian Armored Battalion; Scholz Urges  Cease-Fire In Call With Putin

Украины арми Оросын зэвсэгт хүчин Донецк дахь хамгаалалтын байрлалаа устгахыг оролдож байгаа бөгөөд Сиверск хотыг нэн тэргүүнд тавьж байна гэж мэдэгдэв. Украинчууд өнгөрсөн сард Лисичанск хотоос гарсны дараа Оросын галын хүчийг үл харгалзан баруун зүгт байгаа газар нутгийг шаргуу хамгаалж байгаа бололтой.

Зеленский өөрийн дээд албан тушаалтныг огцрууллаа:

Ukraine war: Zelensky fires security chief and top prosecutor - BBC News

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський хоёр яамны олон албан тушаалтнуудыг эх орноосоо урвасан, Оростой хамтран ажилласан гэж сэжиглэж байна гэж үзэн Ерөнхий прокурор болон Аюулгүй байдлын албаны даргыг огцруулжээ. Тэрээр хэлэхдээ, эх орноосоо урвасан, хамтран ажилласан гэх хэргээр 651 эрүүгийн хэрэг бүртгэгдсэн бөгөөд "Украины прокурорын газар, Аюулгүй байдлын албаны 60 гаруй ажилтан эзлэгдсэн нутаг дэвсгэрт үлдэж, манай улсын эсрэг ажиллаж байна" гэжээ. Эх орноосоо урвасан хэргээр саатуулагдсан хүмүүсийн дунд Крымын Аюулгүй байдлын албаны ерөнхий газрын дарга асан хүн ч байгаа юм.

4 настай охины оршуулга:

Family Holds Funeral for 4-Year-Old Girl Killed in Russian Missile Attack -  The New York Times

Украины төв хэсэгт орших Винница хотод Оросууд цохилт өгөх үеэр амиа алдсан 4 настай охиныг оршуулах ёслол ням гарагт боллоо. Украины Суспильне нэвтрүүлэгч Лиза охины оршуулгын ням гарагт болсон бичлэгийг цацжээ. Уг бичлэгт гашуудаж буй хүмүүс түүний авсыг тойрон хүрээлж, толгой дээр нь цэцгийн титэм зүүж, биеийг нь чихмэл амьтад тойрон хүрээлж байгааг харуулсан байна.

Элчин сайдын яамдад Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залжээ
Элчин сайдын яамдад Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.