/2022.7.1/ БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсыг сурталчлах соёлын элчээр БНСУ-ын иргэн, жүжигчин Юү Түнг өргөмжилжээ. Энэ талаар солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагуудаар нийтлэгдсэн юм.
Харин тэрээр өөрөөсөө 15-22 насаар дүү монгол охидтой удаа дараа гэрлэж, салж байсан хүн юм. Мөн 1997, 2013 онуудад каннабис төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн гэж сэжиглэгдэн баривчлагдаж байжээ.
Ийм хүнийг Монгол Улсыг сурталчлах соёлын элчээр томилсныг сошиал хуудсуудад шүүмжлэн буруутгасан юм. Ямар ч судалгаагүй, монголчуудыг дорд үздэг хүнийг ийнхүү сонгон өргөмжилсөн нь үнэхээр сайдын түвшинд байж боломгүй асуудал юм.
Харин сошиалаар ийнхүү шүүмжлэн шуугисны дараа Б.Бат-Эрдэнэ өөрийн өргөмжиллөө хүчингүйд тооцсон тушаал гаргажээ.