Д.Ганбат: УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагаа дуусгавар боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагаа дуусгавар боллоо

/2022.07.01/ УИХ-ын гишүүн Д.Ганбат өнөөдөр чуулганы үеэр УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болж байгаа талаар мэдэгдсэн юм.

Энэ талаар тэрээр:

-УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 31.4, АН-ын үндсэн дүрмийн 5 дугаар 5.1 дүгээр заалтуудыг тус тус удирдлага болгон тогтоох нь.

Нэгдүгээрт. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нь бүлгээс гарах өргөдөл өгсөнтэй холбогдуулан үлдсэн гишүүдийнх нь тоо УИХ-ын тухай хуулийн 31.1-т заасан хязгаарт хүрэхгүй болсон тул 2022 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагааг дуусгавар болгосугай.

Хоёрдугаарт. УИХ дахь АН-ын үйл ажиллагааг дуусгавар болгосон талаар албан ёсны шийдвэрийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлэхийг АН-ын удирдлагад даалгасугай хэмээн мэдээлсэн юм.

Б.Бат-Эрдэнэ: БНСУ-ын жүжигчин Юү Түн-ийг томилсон тушаал гаргаагүй
Б.Бат-Эрдэнэ: БНСУ-ын жүжигчин Юү Түн-ийг томилсон тушаал гаргаагүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.