Б.Бат-Эрдэнэ: БНСУ-ын жүжигчин Юү Түн-ийг томилсон тушаал гаргаагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бат-Эрдэнэ: БНСУ-ын жүжигчин Юү Түн-ийг томилсон тушаал гаргаагүй

/2022.07.01/: Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор БНСУ-ын иргэдийг Монгол Улсад 3 сарын хугацаанд визгүй зорчуулах, олны танил эрхмүүдийг элчээр томилж аялагчдыг татах зэрэг хэд хэдэн ажлуудыг БОАЖ-ын сайд санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.

Тэгвэл түүнийг БНСУ-ын жүжигчин болох Юү Түн-ийг Монгол Улсыг сурталчлах элчээр томилсон тухай нийтлэл сошиал орчинд тархаад байна. Энэ тухай БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан залруулга хийжээ. Тэрээр:

"БНСУ-ын иргэн Юү Түн-ийг Солонгосоос Монголд аялсан анхны аялагч жүжигчин бөгөөд судалгаагаар Солонгосчууд нэвтрүүлгийг нь үзээд Монгол Улсад аялж үзсэн гэсэн үндэслэлээр өргөмжлөл олгосон.

Мөн өргөмжлөл олгосны дараа Монгол эмэгтэйчүүдтэй олон удаа гэр бүл болж байсан мэдээллүүд ирсэн бөгөөд 2022 оны зургаадугаар сарын 21-ний өдөр буюу томилсноос 4 хоногийн дараа Өргөмжлөлийг цуцалсан болно. Сайдын зүгээс томилсон тушаал гаргаагүй бөгөөд зөвхөн өргөмжлөл олгох үйл ажиллагааг хийсэн болохыг мэдэгдэе" гэжээ.

No photo description available.

Д.Эрдэнэбилэг Ерөнхий сайдад ЗАХИДАЛ бичжээ
Д.Эрдэнэбилэг Ерөнхий сайдад ЗАХИДАЛ бичжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.