/2022.07.01/: Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський пүрэв гарагийн орой "Могойн арал дахин эрх чөлөөтэй боллоо" гэж мэдэгджээ.
“Могой арал бол стратегийн чухал цэг бөгөөд Хар тэнгис дэх давуу байдлыг бий болгодог арал юм. Хэдийгээр Оросууд Могой арлыг орхисон ч гэлээ иргэж ирэхгүй гэсэн баталгаа одоогоор байхгүй байна. Бид тэднийг далай, газар нутаг, тэнгэрээсээ алхам алхмаар хөөн гаргах болно” гэж Зеленський хэлэв.
Украинаар Зминий Острив гэгддэг Могой арал нь Украины эргээс 48 км зайд оршдог бөгөөд Босфор, Газар дундын тэнгис рүү чиглэсэн далайн замд ойрхон оршдог.
Бусад мэдээлэл: Украины Зэвсэгт хүчин байлдааны "амжилттай" ажиллагаа явуулсны хүчинд пүрэв гарагт Оросын цэргүүд арлыг орхин гарсан гэж мэдэгдэв. Үүний зэрэгцээ Оросын армийн хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, арлыг Оросын цэргүүд сайн санааны илэрхийлэл болгон орхисон гэв.
Эх сурвалж: CNN