БНХАУ-д очсон иргэд тусгаарлагдахгүй гэдэг нь ХУДАЛ мэдээлэл
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-д очсон иргэд тусгаарлагдахгүй гэдэг нь ХУДАЛ мэдээлэл

/2022.07.01/: Сошиал орчинд зарим нэгэн мэдээллийн сайтууд долоодугаар сарын нэгний өдрөөс БНХАУ руу нэвтрэхэд тусгаарлагдахгүй, ямар нэгэн нэмэлт бичиг баримт шаардахгүй болсон тухай мэдээлж байсныг БНХАУ-ын МУ-д байрлах Элчин сайдын яамнаас үгүйсгэн мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд:

"Өнөөдөр, Монгол Улсад Фэйсбүүк зэрэг мэдээллийн хэрэгслээр "2022 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн, МУ-аас БНХАУ-д зорчих бүх иргэд тусгаарлалтад орохгүй гэх мэдээлэл тархсан нь ташаа мэдээлэл болно.

БНХАУ-д зорчихтой холбоотой хамгийн сүүлийн шинэчлэгдсэн зохицуулалтыг манай ЭСЯ-ны албан ёсны вэбсайтаас 2022 оны зургаадугаар сарын 28-ны өдөр гаргасан БНХАУ-д зорчих иргэд эрүүл мэндийн код, эрүүл мэндийн гэрчилгээ авах "шинэчилсэн журам"-аас харна уу.

Зорчигчид нь БНХАУ-д зорчсоны дараа тухайн орон нутгийн Засгийн газрын цар тахлаас урьдчилан сэргийлэх холбогдох журмын дагуу тусгаарлалтад орох юм" гэжээ.

May be an image of text

Эх сурвалж: БНХАУ ЭСЯ

Өнөөдөр үүлэрхэг, бага зэргийн бороотой
Өнөөдөр үүлэрхэг, бага зэргийн бороотой
 
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.