Инфляцыг бууруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулагдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Инфляцыг бууруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулагдана

/2022.06.30/: Инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг багасгах чиглэлээр УИХ-аас Ажлын хэсэг байгуулж, дараах чиглэлүүдээр ажиллана.

-“Гол нэр төрлийн зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн хэрэгжилтийг хянах, эрчимжүүлэх,

-Мөнгөний болон төсвийн бодлогыг тэнцвэртэйгээр хослуулж, инцляцыг бууруулахад чиглэсэн бодлогын шийдлийг тодорхойлох,

-Эрэлт талаас инфляцыг өдөөхгүйн тулд бодлогын хүүг шаардлагатай бол нэмэгдүүлэх, Төв банкны зарим хөтөлбөрүүдийг хумих боломжтой эсэхийг судлах,

-Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, төсвийн алдагдлыг бууруулах нэмэлт арга хэмжээг боловсруулах,

-Халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэхэд шаардлагатай судалгаа, шинжилгээг хийж танилцуулах

Олон улсын нөхцөл байдал, гадаад хүчин зүйлсээс үүдэн инфляц дэлхий нийтийн асуудал болж байгаа ч ирэх намраас урьтаж шаардлагатай арга хэмжээг судалж, хэрэгжүүлэхээр ажиллах аж.

Эх сурвалж: УИХ

УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ, мэдээллүүд
УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ, мэдээллүүд
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.