Манай улс АИ-92 автобензиний 40 хоногийн нөөцтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай улс АИ-92 автобензиний 40 хоногийн нөөцтэй байна

/2022.06.30/: Улсын хэмжээнд зургаадугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 140,575 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 9,773 тн, АИ-92 автобензин 53,945 тн, АИ-95 автобензин 5,636 тн, ДТ 68,505 тн байгаа ба АИ-92 автобензиний 40, АИ-95 автобензиний 42 хоногийн, А-80 автобензиний 59, ДТ-ний 25 хоногийн, 37 хоногийн онгоцны түлшний нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 65,595 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,520 тн, АИ-92 автобензин 28,466 тн, АИ-95 автобензин 4,047 тн, ДТ 27,960 тн байгаа ба АИ-92 автобензиний 30, АИ-95 автобензиний 55, ДТ-ний 25 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 14,245 тн, хангайн бүсэд 8,276 тн, төвийн бүсэд 29,951 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 7,268 тн.

Манай улс он гарсаар нийт 865.6 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 18.5 мян.тн, АИ-92 автобензин 289.0 мян.тн, АИ-95/98 автобензин 14.5 мян.тн, ДТ 432.3 мян.тн, онгоцны түлш 25.9 мян.тн, бусад 85.4 мян.тн байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Өнөөдөр дуу цахилгаантай аадар бороо орно, 29 хэмийн халуун байна
Өнөөдөр дуу цахилгаантай аадар бороо орно, 29 хэмийн халуун байна
 
Австрали улс иргэдээ Израилийг орхин явахыг уриаллаа
Австрали улс иргэдээ Израилийг орхин явахыг уриаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.