“Үдшийн музейд” дуучин Б.Баярцэцэг амьд тоглолтоо толилуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Үдшийн музейд” дуучин Б.Баярцэцэг амьд тоглолтоо толилуулна

Чойжин ламын сүм музей World Monuments Watch 2020 хөтөлбөрт хамрагдана -  М-Си-Эс Проперти ХХК

/2022.06.28/: Чойжин ламын сүм музей нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, урлагийн боловсролыг нийтэд түгээх, музейн үйлчилгээг сонирхолтой хэлбэрээр олон нийтэд хүргэх зорилгоор 2011 оноос эхлэн жил бүр “Үдшийн музей” үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж ирсэн билээ.

Энэ жил тус арга хэмжээг Чойжин ламын сүм музей, Дуучин Б.Баярцэцэг хамтран “Үдшийн музей” арга хэмжээ нь 2022 оны долоодугаар сарын 04-ий өдөр зохион байгуулагдах гэж байна.

ХӨТӨЛБӨР

  • 19:00-19:30 Зочдыг угтах
  • 19:30-20:00 Чойжин ламын сүм музейн үзэх \wine угталт\
  • 20:00-21:00 Хөнгөн зоог, тансаг ундаа
  • 21:00-21:00 Нээлт
  • 21:00-23:00 Дуучин Б.Баярцэцэгийн амьд тоглолт
  • 23:00-24:00 Үдшийн сүм музейд тухлан саатаж дурсамж бүтээх чөлөөт цаг

Тоглолтонд урилгаар ятгын хатан хаан, МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ, дуучин Н.Наранбаатар (Наагий), Б.Алтанжаргал нар оролцоно.

Хүрэлцэн ирсэн зочид, үйлчлүүлэгч та бүхэн эртний сүмийн увидаст орчинд “содон аялгуу” дуучин Б.Баярцэцэгийн амьд тоглолтыг таашааж, анхилуун үнэрт цэцэрлэгт хүрээлэнд тухлан амтат дарс, хөнгөн зоог хүртэж, домогт музейн гайхамшигт сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдийг үзэж мэлмий, сонороо баясгах боломжтой юм.

Та бүхнийг хүрэлцэн ирж бидэнтэй хамт мартагдашгүй дурсамж бүтээхийг урьж байна.

Тасалбарыг www.TICKET.mn , Чойжин ламын сүм музейн билетийн кассаас худалдан авах боломжтой.

Тасалбарын үнэ: 160.000, 180.000 төгрөг

Дэлгэрэнгүй мэдээллийг: Вэбсайт: www.bayartsetseg.mn Холбоо барих утас: 8080 8000, 91111981

Facebook: fb.com/ bayartsetsegmusic fb.com/Choijin Lama Temple Museum/Чойжин Ламын Сүм Музей

May be an image of 1 person, standing and text that says 'ламы ग: 3 Y шийн музейд Ð.Ð аярцðð ятгын хатан хаан, мугж ч.менх-эрдэнэ, эрдэнэ, дуучин наагий, б.алтанжаргал 7сарын 04 19:00 00:00 чойжин ламын CY M музейд холбогдох утас: 8080-8000, 9111-1981 T”CKET MN тасалбарыг: TICKET.MN, 1900-1800'

Туул гол, Дугуй цагаан орчмын тохижилтод иргэдийн оролцоог хангана
Туул гол, Дугуй цагаан орчмын тохижилтод иргэдийн оролцоог хангана
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.