Уурхайгаас их хэмжээний тэслэгч хулгайлж, бусдад худалдсан этгээдүүдийг баривчилжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уурхайгаас их хэмжээний тэслэгч хулгайлж, бусдад худалдсан этгээдүүдийг баривчилжээ

/2022.06.28/ Дорноговь аймгийн Айраг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ны уурхайн тэсрэх материал хадгалдах агуулахаас энэ сарын 17-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд тэсэлгээний их хэмжээний материал хулгайд алдагдсан дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Үүний дагуу хэргийн газарт шалгалтын ажиллагааг явуулахад тус ХХК-д ажилладаг “Ж”, “Б” нар нь ашиг олох зорилгоор үгсэн тохиролцон тэсэлгээний материалыг хулгайлан бусдад худалдсан болох нь тогтоогджээ.

Иймд тэсэрч дэлбэрэх бодис үйл ажиллагаандаа ашигладаг аж ахуй нэгж байгууллагууд харуул хамгаалалтаа нэмэгдүүлж, тэсэрч дэлбэрэх бодис алдагдахаас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Neguun.mn сайтыг ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГАСАН гэж үзжээ
Neguun.mn сайтыг ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГАСАН гэж үзжээ
 
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.