Хүний боом өвчин бүртгэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүний боом өвчин бүртгэгдлээ

/2022.06.27/: Увс аймгийн Өндөрхангай сумын малчинд боом өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн гэх дуудлагыг тус сумын Эрүүл мэндийн төвөөс мэдээлсний дагуу Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дуудлагын баг, Нэгдсэн эмнэлгийн халдвартын эмч очиж, үзлэг хийж, тухайн иргэнээс сорьц авав.

Мөн тухайн халдварын эх уурхай болох үхсэн малаас тархвар судлалын холбогдолтой сорьц тус дээжлэн авч, ЗӨСТ-ийн лаборатори болон ЗӨСҮТ-ийн лавлагаа лабораторит баталгаажуулах шинжилгээгээр тухайн иргэний сорьцноос ПГУ-ын шинжилгээгээр боом өвчний ген тодорхойлогдож боом өвчнөөр өвдсөн болох нь баталгаажлаа.

Боом өвчний талаар

Боом нь өвчтэй мал, адгуус амьтнаас хүнд халдварладаг байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм. Хүний тунгалгийн зангилаа, тунгалгийн судлыг гэмтээж хүчтэй хордлого үүсгэх замаар өвчлүүлдэг. Боом өвчнөөр хүн, бүх төрлийн мал, адгуус амьтад, буга өвчлөхөөс гадна цус сорогч хөх түрүү, ялаа, шумуул нь хүнд халдвар тараана.

Өвчний үүсгэгч нь гадуураа бүрхүүл үүсгэж, газрын хөрсөнд 30 жил хүртэл амьдрах чадвартай тул газар, шорооны ажил хийх, мөн өвчтэй малыг өвчих, хуулах, нядлах, ноослох, үхсэн малын сэг зэмтэй ажиллах үед гэмтсэн арьс салстаар халдвар дамжина.

Боом өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Малын түүхий эд боловсруулах, ноос ноолуур, арьс ширтэй харьцах, мал нядлах үед малчид халдвар авах өндөр эрсдэлтэй байдаг тул Зоонозын өвчин судлалын төвөөс малчид, ард иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна:

  1. Голомтот нутгийн хүн ам, мал сүргийг жил бүр боомын эсрэг дархлаажуулалтад хамруулах;
  2. Малын гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг сайтар боловсруулж хэрэглэх;
  3. Мал сүргийн дотор боом өвчний сэжиг илэрвэл сүргээс нь яаралтай тусгаарлаж мал эмнэлгийн байгууллагад хандах;
  4. Үхсэн, өвчилсөн мал амьтантай харьцах, газар шорооны ажил хийхдээ хамгаалах хувцас өмсөж занших, арьсаа шалбалах, гэмтэхээс болгоомжлох;
  5. Шалтгаангүй үхсэн малын мах, арьс, ширийг ашиглахгүй, ил задгай хаяхгүй байх;
  6. Мэргэжлийн байгууллагад хандаж мал үхсэн шалтгааныг тогтоолгох зэргээр урьдчилан сэргийлэх боломжтой байдаг.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтэс байгууллаа
Хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтэс байгууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.