/2022.06.27/: Нийслэлийн Байгаль орчны газарт Хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтэс байгуулжээ.
Өнгөрсөн жил Гандангийн өрхүүдийн нүхэн жорлонд ашигтай бактери хийсэн нь үр дүнгээ өгсөн. Иймээс энэ жил 52 мянган нүхэн жорлонд ашигтай бактери хийхээр төлөвлөөд байгаагаа тус газрын дарга М.Нямбаяр танилцуулав.
Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын нөхцөл байдлын талаар Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Иргэдийг аялж, амьдрахад тав тухтай нөхцөлөөр хангахын тулд, төрийн үйлчилгээ хүргэхийн тулд хашаа, хайсыг буулгах шаардлагатай байна. Түймэр гарах, онцгой байдал үүслээ гэхэд машин явах орц, гарц байхгүй. Холбогдох байгууллагуудаас санал гарч, нэгдсэн төлөвлөгөө гаргана. Өдөрт 5-6 машин яваад ч хогийг ачиж дийлэхгүй байна. Өнгөрсөн долоо хоногт голд боогдсон хоёр дуудлага ирсэн. Иргэдээ аврахын тулд машин гаргахаас аргагүй. Гэтэл Хэмнэлтийн хууль гарчихсан байхад зардлаа хэмнэсэнгүй гэдэг. Иргэдэд ойлгуулахыг хичээдэг ч үл ойшоох хандлага гардаг. Хог хаясан хүнд торгууль тавьж болдоггүй, ямар байгууллага, хэн тавих нь тодорхойгүй. Үүнийг цэгцлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна” хэмээлээ.
Эх сурвалж: НЗДТГ