/2022.06.23/ Цагдаагийн байгууллагад энэ сарын 23-ны өдөр буюу өнөөдөр 16:00 цагт “Хан-Уул Дүүрэг 17-р хороо Маршал таун хотхон дотор барилгын өргүүр унаж 2 хүн унасан, 1 нь нас барсан гэх” дуудлага мэдээлэл иржээ.
Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. Шалгалтаар тус дүүргийн 17 дугаар хороо Маршал таун хотхоны хашаан дотор урд хэсэгт шинээр баригдаж байгаа барилгын 6 давхарт гадна шилэн пасад хийж байсан эрэгтэй 37 настай “Б” , 35 настай эрэгтэй “Э” нар доош унаж “Б” амиа алдаж “Э” 103 аар эмнэлэгт хүргэгдсэн байна. Тус хэргийг ХУД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байна гэлээ.