ӨНӨӨ ШӨНӨ! нарны аймгийн 5 гариг дэс дарааллаараа харагдах ХОВОР МӨЧ ТОХИОНО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨНӨӨ ШӨНӨ! нарны аймгийн 5 гариг дэс дарааллаараа харагдах ХОВОР МӨЧ ТОХИОНО

/2022.6.23/ Нарны аймгийн 5 гариг дэс дарааллаараа гарч ирэхийг энгийн нүдээрээ ч харж болох ховорхон мөч тохиож байна.

Ийм тохиолдол өмнө 2004 онд болж байсан бол дараагийнх нь 2040 онд тохионо. Та дэлхийн тэнхлэг дагуу зүүн-зүүн хойд зүгээс баруун тийш чиглэлтэй харахад Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир гаригуудыг нарыг тойрон эргэдэг яг тэр дарааллаар нь энгийн нүдээр харж чадна.

Гэхдээ ямар нэгэн гэрлийн бохирдолгүй, үүлгүй цэлмэг сайхан тэнгэртэй байх ёстой. Мөн танд сайн дуран байгаа бол Сугар болон Сар хоёрын хооронд Тэнгэрийн ванг дурандан харж болно.

Энэ бүх гайхамшигт чуулганыг та хамгийн сайн тодоор харахыг хүсвэл 2022 оны зургаадугаар сар 23 болон 24-ний үүрийн 3-5 цагийн хооронд байна. Шөнө дундаас өмнөхөн Санчир гариг хамгийн түрүүлж тэнгэрийн хаяанаас цухуйх бөгөөд түүний цагаригууд нь маш тод гэрэлтдэг учир та дуран шаардлагагүйгээр нүцгэн нүдээрээ ч харж чадна.

Дараачаар нь шөнө дундын 01:07 цагийн орчимд Бархасбадь гариг мандана. Энэ үед Бархасбадь гариг загасны ордод харагдах бөгөөд хамгийн тод од Сириусаас хоёр дахин тод гэрэлтэнэ.

Дараа нь Ангараг гараг 01:37 цагт Ангараг гариг мандах бөгөөд улбар-шаргал өнгөтэй харагдана. Бархасбадь гаригтай адилаар мөн л загасны орд дагуу харагдана.

Сугар гариг шөнө дундын 03:03 цагт мандаж тус эгнээний хамгийн тод харагдах гариг болно. Үхрийн орд руу харах эсвэл дурангаа чиглүүлж Сугар гаригийг олж харж чадна. Мөн Сугар гаригийн дээхэн талаас Плейад оддын кластерыг олж харах боломжтой.

Ингээд 5 дахь буюу эгнээнд нэгдэх хамгийн сүүлийн гариг Буд нь шөнийн 03:39 цагт мандана. Сугар гаригтай ижилхэн мөн үхрийн ордонд харагдах бөгөөд үүрийн 04:43 цаг хүртэл харагдаж байгаад бүх гаригууд замхран харагдах болино.

Шөнийн тэнгэрт хоёр гурван өөр гариг харах нь ховор үзэгдэл биш ч харин ингэж давхцаж дарааллаараа харагдах нь ховор тохиолдол.

Нарны аймгийн 8 гаригууд тойрог замынхаа чиглэл, хазайлтаас болоод хэзээ ч төгс эгнэж чаддаггүй. Хамгийн сүүлд тэнгэрийн нэг талд бүх гаригууд харагдсан тохиолдол нь 1000 гаран жилийн өмнө буюу МЭ 949 онд болсон бөгөөд ахин 2492 оны 5-р хүртэл ахин тэнгэрийн нэг хаяанд харагдахаар чуулахгүй.

Харин аз таарахад манай нарны аймгийн хамгийн тод гаригууд хагас зуун тутамд нэг шулуунд давхцаж харагддаг. Түрүүн дурдсанчлан 2004 онд 5 тод гариг маань эгнээгээр харагдаж байсан ч Бархасбадь, Санчир гаригууд буруу дараалалтай байсан. Дараа нь ахиад 5 гаригийн чуулган маань 2040 онд тохиох ч Буд гариг нартай тун ойрхон байрлах учир олж харахад тун хэцүү байх болно.

Тийм учир та одон орон, сансар огторгуй сонирхдоггүй байсан ч гэсэн ховор тохиох мөчийг харалгүй бүү алдаарай.

Алтай Таван Богд руу явах зөвшөөрлийг “e-Mongolia”-аас авах боломжтой боллоо
Алтай Таван Богд руу явах зөвшөөрлийг “e-Mongolia”-аас авах боломжтой боллоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.