36,250 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

36,250 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ

/2022.06.23/ Нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуульд Боловсролын үнэлгээний төвийн удирдлагууд ЭЕШ-ын явцын талаар мэдээлэл хийж байна. Энэ жил 36,250 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ.

БҮТ-ийн хэлтсийн дарга Л.Ганбат:

-Шалгуулагчдын 80 орчим хувь нь математик, физик, нийгэм, англи хэлний шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Харин түүх, газар зүйн хичээлийг 10-20 хувь нь сонгосон байна. Улсын хэмжээнд 49 байранд, 2800 орчим багш, хянагч, цагдаагийн байгууллагын ажилтнууд хамтран ажиллаж, ЭЕШ зохион байгуулж байна.

Энэ жилийн шалгалт хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, Оюутан элсэх журамд өөрчлөлт оруулсны дагуу энэ жилээс ЭЕШ-ыг жилд 2 удаа зохин байгуулдаг болж байна. Тодруулбал, 6 болон 12 дугаар сард зохион байгуулна. Түүнчлэн монгол хэл, бичгийн шалгалтыг жилд 3 удаа авдаг болж байгаа. Мөн цаасаар хэвлэж өгдөг ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг онлайн болгож байна гэлээ.

Г.Байгаль: Хаана ч өлссөн ялгаа байхгүй, үр хүүхдийнхээ төлөө тамираа тасартал явна
Г.Байгаль: Хаана ч өлссөн ялгаа байхгүй, үр хүүхдийнхээ төлөө тамираа тасартал явна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.