Танд санал болгож буй шинжлэх ухааны 9 ном
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Танд санал болгож буй шинжлэх ухааны 9 ном

Benefits of Reading Books: For Your Physical and Mental Health

/2022.06.22/: Хиймэл оюун ухаанаар хүндрэлтэй асуудлууд шийдэх хэмжээнд хүрч, сансар огторгуйд судалгаа шинжилгээ хийж, алс холын оддын аймгийг дуран авиа ашиглан судлаж, хүний эд эрхтэн лабораторид ургуулж, алсын зайнаас бүхий л технологио удирддаг болсон цахим ертөнцөд бид амьдарч байгаа билээ.

Хүн төрөлхтний өнөөгийн хөгжил дэвшил бүгд шинжлэх ухааны ололт дэвшилт, тэдгээрийг нээсэн эрдэмтэн судлаачдын ач гавъяа. Тэгвэл тэдгээр эрдэмтэд хэрхэн нээлтээ хийсэн, ямар дүгнэлтэд хүрсэн, хорвоо дэлхийг хэрхэн хардаг талаар өөрсдөө болон өөр судлаачид ном болгон бичсэн нь тэдгээрийн нүдээр хорвоо ертөнцийг харах маш том боломж бидэнд өгсөн юм.

Шинжлэх ухааны холбогдолтой ном унших давуу тал нь та үнэн бодит, шинжлэх ухааны аргачлалаар батлагдсан маш их мэдлэг олж авна. Уйтгартай сурах бичиг гарын авлагуудаас ялгаатай нь олон нийтэд зориулсан хялбаршуулсан сайн шинжлэх ухааны номууд нь маш сонирхолтой бөгөөд уран зохиолын ном шиг таньд маш хүчтэй төсөөлөл буулгаж чаддаг.

Амьдралыг харах өнцгийг тань өөрчлөхөөс гадна, аливаа асуудалд хандах хандлагыг тань илүү гүн болгодог. Мөн та маш сониуч хүүхдүүдтэй бол таныг аврах, бүхнийг мэддэг баатар болгоход ч туслах юм шүү.

Манай сайтын зүгээс/Миний хувийн зүгээс шинжлэх ухааны ертөнцөд хувьсгал хийсэн болон олон нийтэд маш сайн хүрч, хүмүүсийн ойлголт мэдлэгийг нь тэлж, хорвоог харах өнцгийг нь өөрчилж чадсан 9 номыг нэрлэж та бүхэнтэйгээ хуваалцъя. Автор болгоноос нэг л ном дурдсан учир уншигч та бүхэн бидний дурдсан авторуудын бусад номуудыг мөн сонирхож уншихыг зөвлөж байна.

1. Origin of species – Charles Darwin (1859)

1859 First Edition Origin of Species - Stock Image - C008/8198 - Science  Photo Library

Дарвины хувьслын онолын тухай дуулаагүй хүн нэгээхэн ч үгүй билээ. Тэгвэл тэрхүү онолоо танилцуулсан ном нь “Origin of Species” юм. Энэ номоос өмнө хүмүүс, бүхий л амьтны төрөл зүйлс нь бурхны бүтээсээн яг тэр байгаагаараа байгаа гэж үздэг байсан бол тэр ойлголтыг энэхүү номоороо халж, бүхий л төрлийн амьтны төрөл зүйлс нь оршин тогтнох, амьд үлдэхийн төлөө нөхөн үржих чадваруудаа сайжруулан удамшуулах замаар буюу хувьсаж чадсаны хүчинд өнөөдрийг хүрсэн байдаг талаар энэхүү номондоо бичсэн. Энэ номыг бүхий л салбар мэргэжлийнхэн уншихад тохиромжтой бөгөөд биологийн чиглэлээр суралцах гэж буй хүүхэд залуус заавал уншихыг зөвлөё.

2. Sapiens: A Brief History of Humankind – Yuval Noah Harari (2011)

Sapiens: A Brief History of Humankind by Yuval Noah Harari (Quotes &  Excerpts) - Nirvanic Insights

Дарвины ном нь хүний хувьслын талаар цухас дурддаг бол энэхүү ном нь зөвхөн хүн төрөлхтөн хэрхэн хувьсч өнөөдрийг хүрсэн талаар бичсэнээрээ ялгаатай. Ювал Ноа Харари нь Израйль гаралтай алдартай түүхч, философич юм. Энэхүү номоороо Харари нь 1) 70000 жилийн өмнө эхэлсэн “танин мэдэхүйн хувьсгал” 2) 12000 жилийн өмнө эхэлсэн хөдөө аж ахуйн хувьсгал 3) 500 жилийн өмнөөс эхлэн одоог хүртэл үргэлжилж буй шинжлэх ухааны хувьсгал гэж хүн төрөлхтний хөгжлийг гурван хувьсгал тодорхойлсон гэж үзсэн байдаг. Мэргэжлийн түүхч, судлаачдаас маш олон сэтгэгдэл, үнэлгээ, шүүмжийг энэхүү номоороо авсан бөгөөд дүгнэлтэнд нь санал нийлэхгүй зүйл байх ч маш сайн судалгаан дээр тулгуурлаж хийгдсэн ном гэсэн байдаг. Хэрвээ та хүн төрөлхтөн хэрхэн хувьсч өнөөдрийг хүрсэн талаар сонирхдог бол энэ номыг заавал уншаарай.

3. The Double Helix: A Personal Account of the Discovery of the Structure of DNA – James D. Watson (1968)

The Double Helix. Signed by James D. Watson on title page by Watson, James D.:  (1968) | Jeremy Norman's historyofscience

Дезоксирибонуклейны хүчил (ДНХ) нь бүхий л амьд организм болоод вируст байдаг бөгөөд гол үүрэг нь генетикийн мэдээллийг хадгалж, цааш үржүүлэхэд оршиж байдаг гэдгийг өнөөдөр хүн болгон мэддэг болсон. Тэгвэл анх ДНХ нь хоёр полинуклеотидын гинжнээс тогтдог ба тэдгээр нь бие биенийгээ ороосон хэлбэртэй байдаг гэдгийг АНУ-н молекул биологич Жамес Д. Ватсон нь Францис Криктэй хамтран судалж эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн байдаг. Энэхүү нээлтээрээ тэд анагаахын шинжлэх ухааны салбараас Нобелийн шагнал хүртэж байсан. Энэхүү судалгаанд тулгуурлаж олон нийтэд зориулж гаргасан ном нь 1968 онд хэвлэгдэн гарсан “The Double Helix: A Personal Account of the Discovery of the Structure of DNA” юм. Энэхүү ном нь АНУ-н 20-р зууны уран зохиолын бус шилдэг 100 номны 7-д жагсдаг байна. Генетикийн талаар тайлбарласан өнөө цагийн маш сайн ном олон боловч сууриас нь анх нээсэн эрдэмтний нүдээр уншаад үзээрэй.

4. Cosmos – Carl Sagan (1980)

COSMOS 1st edition by Carl Sagan (1980) Hardcover, Hobbies & Toys, Books &  Magazines, Fiction & Non-Fiction on Carousell

Сансар огторгуй, одон орон, физик сонирхдог хүмүүст зориулсан хялбаршуулсан маш олон сайн ном байдаг ба түүн дотроос хамгийн шилдэг нь гэж нэгийг түүж хэлэх хэцүү. Хэрвээ та энэ чиглэлээр уншиж судлаж эхлэх гэж байгаа бол Карл Саганы бичсэн “Cosmos” номоос эхлэхийг зөвлөж байна. Карл Саган нь 600 гаруй эрдэм шинжилгээний бүтээл, 20 гаран ном хэвлүүлсэн бөгөөд Пулитцерийн шагнал хүртсэн 20-р зууны алдарт эрдэмтдийн нэг юм. Түүний сансар судлал, одон орон болон гариг судлалд оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй их. Мөн Карл Саганы хийсэн “Cosmos: A Personal Voyage” гэсэн ижил нэртэй телевизийн цуврал нэвтрүүлэг байдаг ба тус нэвтрүүлэг нь АНУ-н бүх цаг үеийн хамгийн их үзэлттай нэвтрүүлэг болсон ба дэлхий даяар хамгийн багадаа 500 сая удаа үзсэн гэсэн тоо байдаг байна. Ном нь нэвтрүүлгээсээ илүү гүнзгий бөгөөд өргөн сэдвийг хамарч чадсан гэж эрхэм эрдэмтэн маань хэлж байсан учир нэвтрүүлгийг нь үзсэн ч гэсэн Космос номыг нь уншихыг зөвлөе.

5. A Brief History of Time – Stephen Hawking (1988)

Stephen Hawking: The book that made him a star - BBC News

Орчлон ертөнц хэрхэн үүссэн, цаашид хэрхэх зэргийг судалдаг салбар бол одон орон судлал, физик билээ. Тэгвэл энэхүү салбар шинжлэх ухааны бүх цаг үеийн томоохон эрдэмтдийн нэг Стивен Хокингийн энэхүү ном нь физикийн ярвигтай ойлголтуудыг ямар ч насны, мэргэжлийн хүн уншаад ойлгохоор маш сайн хялбаршуулж чадсан. Хэрвээ та суурь шинжлэх ухаан сонирхдог, орчлон ертөнцийн үүсэл гарал, хоорондын уялдаа холбоог сонирхдог, цаашид судлах хүсэлтэй байдаг бол энэ номоор эхлэх нь тохиромжтой бөгөөд таньд хангалттай хэмжээнд бүх суурь ойлголтуудыг өгч чадна. Стивен Хокингийг танилцуулах нь илүүц бөгөөд харин номны хувьд нийтдээ 10 сая гаруй хувь хэвлэгдэн борлогдоод байгаа.

6. A Short History of Nearly Everything – Bill Bryson (2003)

A Short History of Nearly Everything | Fine Book Cellar

Байгалийн шинжлэх ухааны бараг бүхий л салбарыг багтаан маш бүр маш ихээр хялбаршуулан тайлбарласан ном бол “A Short History of Nearly Everything”. Маш хөнгөхөн, зугаатай хэлбэрээр бичсэн учир ямар ч насны хүн уншихад тохиромжтой. Эрдэмтэд хэрхэн шинжлэх ухааны нээлтүүдийг олж нээсэн талаар маш хөгжилтэй байдлаар боловч нэгийг бодогдуулж чадахаар бичсэн нь таны аливаад хандах хандлагыг өөрчлөнө гэдэгт эргэлзэхгүй байна. Танин мэдэх хүслийг тань дараад зогсохгүй цаашид сонирхож судлах хүслийг бадрааж чадах ном.

7. Freakonomics: A Rogue Economist Explores the Hidden Side of Everything – Steven Levitt and Stephen J.Dubner (2005)

Freakonomics : A Rogue Economist Explores the Hidden Side of Everything by Stephen  J. Dubner and Steven D. Levitt (2005, Compact Disc, Unabridged edition) for  sale online | eBay

Микро түвшинд анхан шатны эдийн засгийн ойлголтын талаарх маш сайн бичсэн ном. Хүмүүсийн өдөр тутам хийдэг зан үйл, дадал зуршал, үйлдлүүдийг эдийн засгийн талаас нь судалж яагаад бид тэдгээр үйлдлүүдийг хийдэг гэдгийг тайлбарлахдаа маш хөгжилтэй энгийн байдлаар бичсэн нь ямар ч эдийн засгийн суурь ойлголтгүй хүн ч уншаад ойлгож чадахаар болсон. Бидний итгэл үнэмшил, дадал зуршил, олон нийтийн дундах халуун сэдвүүдийг барьж тайлбарласан учир уншигчидад наалдацтай маш сайн хүрч чаддаг байна.

8. The Immortal Life of Henrietta Lacks – Rebecca Skloot

Book Review: The Immortal Life of Henrietta Lacks by Rebecca Skloot - The  Lowkey Medic

HeLa эсүүд нь өсгөвөрт ургасан анхны үхэшгүй мөнхийн эсүүд бөгөөд шинжлэх ухааны тоо томшгүй олон чухал нээлтүүдийн үндэс суурь болсон байдаг. HeLa гэдэг нэр нь Henrietta Lacks гэдэг нэртэй Африк гаралтай эмэгтэйгээс үүдэлтэй. Henrietta Lacks нь умайн хүзүүний хорт хавдраар 31 настайдаа нас барсан бөгөөд өнөөг хүртэл бусад хүмүүсээс илүүтэйгээр биоанагаахын шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулсан гэж хэлж болно. Хенриеттагийн түүх ба HeLa эсийн түүхэн хөгжил нь Ребекка Склоотын анхны номын гол цөм юм. Зохиолчын шаргуу эрэн сурвалжилж олж мэдсэн мэдээллүүд, түүхэн баримтууд, шинжлэх ухааны тайлбарууд энэ номонд багтахаас гадна этик ёс зүйн асуудлууд дэвшүүлсэн нь уран зохиолын ном шиг сэтгэл татам болгосон.

9. H2O: A Biography of Water by Philip Ball (2000)

H2O: A Biography of Water by Philip Ball - Books - Hachette Australia

Химийн салбар чиглэлээр суралцах хүсэлтэй байгаад хүүхэд залууст уншихад маш тохиромжтой ном. Филип Боллын гайхамшигт содон ном нь уншигчдыг хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, ардын аман зохиол, физик, экологи, биологи зэргээр дамжуулан амьдралыг харах өнцгийг өөрчилж, шинээр харахад нь тусладаг. Уншигчид мөн амьдралыг тэтгэгч бодисуудын талаар анхан шатны ойлголтуудыг буюу гайхалтай төсөөлөлтэй болно. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг ус буюу H2O-г сонгож авсан нь мөн л уншигчдад ойр бөгөөд, усыг бүрдүүлэгч устөрөгч, хүчилтөрөгчийн үүслийг их тэсрэлтээс авхуулаад өнөөгийн далай тэнгисийн үүсэл хүртэл тайлбарладаг.

Кран унаж барилга дээр ажиллаж байсан 2 иргэн амиа алджээ
Кран унаж барилга дээр ажиллаж байсан 2 иргэн амиа алджээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.