Кран унаж барилга дээр ажиллаж байсан 2 иргэн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Кран унаж барилга дээр ажиллаж байсан 2 иргэн амиа алджээ

/2022.06.22/ Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд баригдаж буй байгууламж дээр ажиллаж байсан сунадаг автокран унаж хоёр иргэн амиа алдлаа гэх дуудлага мэдээлэл өнөөдөр өдрийн 12:52 цагт цагдаагийн байгууллагад иржээ.

Одоогоор шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Бидэнд ирсэн мэдээллээр тус барилга дээр ажиллаж байсан 36 настай эрэгтэй “Х”, 20 настай эрэгтэй “Б” нар нас барсан бөгөөд Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсд шалгалтын ажиллагааг явуулж байна" гэлээ.

Л.Халтар: Франкфурт чиглэлд 7 хоногт таван удаа нислэг үйлдэнэ
Л.Халтар: Франкфурт чиглэлд 7 хоногт таван удаа нислэг үйлдэнэ
 
Ерөнхийлөгч өө, жоомоо алах гээд байшингаа шатаав!
Ерөнхийлөгч өө, жоомоо алах гээд байшингаа шатаав!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.