Л.Халтар: Франкфурт чиглэлд 7 хоногт таван удаа нислэг үйлдэнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Халтар: Франкфурт чиглэлд 7 хоногт таван удаа нислэг үйлдэнэ

/2022.06.22/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар:

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар агаарын тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Тогтоол хоёр хэсгээс бүрдэж байна. Эхнийх нь, МИАТ компанид 4,7 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс олгохоор болсон. Тус компани одоогийн байдлаар Франкфурт чиглэлд 7 хоногт хоёр удаа нислэг үйлдэж байгаа. Аялал жуулчлалын улирал болох 7,8,9 сард нислэгийн давтамжийг 7 хоногт тав болгох зорилгоор ийнхүү санхүүжилт олгож байна гэлээ.

Оюу толгойн ордоос МУ-ын  хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх ажлын хэсгийг шинэчлэн байгуулжээ
Оюу толгойн ордоос МУ-ын  хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх ажлын хэсгийг шинэчлэн байгуулжээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.