Файзер вакцины хүүхдийн тун Монголд буулаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Файзер вакцины хүүхдийн тун Монголд буулаа

May be an image of 4 people, people standing and outdoors

/2022.06.20/: Эцэг, эхийн зөвшөөрөлд үндэслэн 5-11 насны хүүхдэд хийх Ковид-19-ийн эсрэг Файзер вакцины эхний 302,400 тун Монголд буулаа.

КОВАКС хөтөлбөрийн шугамаар нийт 1.3 сая тун хүүхдийн вакцин ирэх бөгөөд энэ удаагийн вакцины таталтыг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүүхдийн Сан хариуцан ажиллаж байна.

НҮБ-ын Хүүхдийн Сан Япон улсын засгийн газрын дэмжлэгтэй 2.5 сая тун, КОВАКС хөтөлбөрийн шугамаар 1.3 сая тун, хүүхдийн 1.3 сая тун, нийтдээ 5.1 сая тун вакцины ханган нийлүүлэлтийг хариуцан ажиллаж байна. Дархлаа сэргээх нэмэлт тунгийн 90 шахам хувьд Файзер вакцин хэрэглэгдэж байгаа юм.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн сан

Автомашин үйлдвэрлэгчид биднийг хэрхэн хуурдаг вэ
Автомашин үйлдвэрлэгчид биднийг хэрхэн хуурдаг вэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.