/2022.06.17/ Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг өнөөдөр эцэслэн баталжээ. Ингэснээс тус хуульд зааснаар энэ жилийн баяр наадмаас эхлээд Үндэсний их наадамд зөвхөн монгол адуу уралдахаар болж байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос мэдээлэл хийлээ. Тус холбооны ерөнхийлөгч Ц.Дуламсүрэн:
-2020 оны наадмаар монгол морьдын уралдаанд эрлийз адуу 29 айраг түрүү авч монгол адуу, уяач хоёрыг хохироосон. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үүнийг дэмжсэн хууль санаачлан өргөн барьсан. Гэхдээ тус хуулийг Үндэсний их баяр наадмын өмнө алдаа дутагдлыг нь засаж, УИХ-аар шинэчлэн баталлаа. Өнөөдөр энэ хуулийг баталсан нь түүхэнд тэмдэглүүштэй өдөр болж байна.
Сэрвээний өндрийг нь хэмжиж уралдуулах эсэхийг маш олон уяач асууж байгаа. Гэхдээ шинэ хуулиар зөвхөн Монгол үйлдвэрийн адуу уралдана гээд заагаад өгчихсөн. Тэгхээр сэрвээний өндрөөр хэмжихгүй гэдгийг хэлмээр байна гэлээ.