/2022.06.17/ Улсын их хурлын чуулганы хуралдаан болж байна. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, "Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороон дээр өнгөрсөн жил барилдсан хэдэн бөхчүүдэд цол олгоё гээд санал гаргасан биш барьж идүүлэх гэж байна. Нэлээд адлуулж байна. Би энийг өөрөө санаачилсан юм биш. Өнгөрсөн жил МҮБХ, Засгийн газар надмаа таслахгүй гэсэн учир 512 бөх Хүй долоон худагт барилдсан. Бөхчүүд цол олгоно гэсэн учир маш идэвхтэй барилдсан. Өнгөрсөн жил 160 аймгийн начин наадамд оролцож чадаагүй хасагдсан. Өнгөрсөн жил 100 жилийн түүхэнд байгаагүй өндөр чансаатай барилдаан болсон. Гэтэл хамгийн гол зүйл нь бөхчүүдэд цол олгоно гэчихээд олгоогүй. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэгчээр. Тиймээс л бөхчүүд горьдоод байгаа юм. Нэгэнт төрөөс цол олгоно гэсэн бол цолыг олгох хэрэгтэй гэсэн саналыг л гаргасан" гэлээ.