Адуугаа хураахаар явсан 14 настай хүү живж амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Адуугаа хураахаар явсан 14 настай хүү живж амиа алджээ

/2022.06.17/: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын малчин М зургаадугаар сарын 14-ний өдрийн 19:00 цагийн орчим адуугаа хураахаар яваад ирээгүй, унаж явсан морь нь усанд норсон байдалтай буцаж ирсэн. “Орхон” голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд зургаадугаар сарын 16-ны өдрийн 06:00 цагаас Орхонтуул сумын “Цуу тайж” гэдэг газарт иргэн М 14 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрөө “Цуу тайж” гэдэг газраас зүүн хойд зүгт 15 км-т “Гурван тархи” гэдэг газар дахь “Орхон” голоос цогцсыг нь олж, Сайхан сумын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид шижлүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Шри Ланк улсын шатахууны нөөц дуусаж байна
Шри Ланк улсын шатахууны нөөц дуусаж байна
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.