Сэргээгдэх эрчим хүчний туршлагыг Чуньчон аймгаас судална
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэргээгдэх эрчим хүчний туршлагыг Чуньчон аймгаас судална

/2022.06.16/: Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр БНСУ-ын Чүньчон аймгийн ИТХ-ын дарга Пак Мүн Хэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ”Талууд харилцан туршлага судлах, тэр дундаа шинжлэх ухаан, инноваци, техник технологийн дэвшлийн ноу хау, ололт амжилтыг нутагшуулах нь чухал юм. Тэр дундаа дэлхий даяар байгальтай зүй зохистой харьцах, ногоон, тогтвортой хөгжлийг эрэлхийлж буй өнөө үед энэ талын хамтын ажиллагаа талуудын харилцааны суурь байх болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.