С.Бямбацогт: Төрийн өмчит компанийнхан УГЖНЫ ХУРГА шиг байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: Төрийн өмчит компанийнхан УГЖНЫ ХУРГА шиг байна

/2022.06.10/ УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, "Төрийн өмчит компаниудыг цэгцлэх цаг нь болсон байна. Энэ асуудал олон жил яригдлаа. Үндсэндээ өнөөдөр Төрийн өмчит компанийнхан угжны хурга шиг угжуулаад л байж байдаг болчихсон. Монгол Улсад хувийн хэвшлийнхэн шоовдорлогдож байна. Айлын шоовдор хүүхдүүд нь хувийн хэвшлийнхэн, эрх танхи хүүхдүүд нь төрийн өмчит компанийнхан байна. Яагаад ийм байдалд хүрсэн шалтгаан нь төрийн өмчийн компаниудад улс төрчдийн халаасны хүмүүс, цүнх баригч нар томилогддог. Очоод дарга нартаа тал засаад явж байдаг. Тиймээс үүнийг цэгцлэх ёстой. Төрийн өмчит 170, орон нутгийн өмчит 270 компани байгаа. Гүйцэтгэх удирдлагад нь 10 орчим хүн гэж бодох юм бол нэг компанид 20 орчим хүн байна. Нийт 470 компанид 10 мянга орчим хүн хэн нэгний гар хөл болж ажиллаж байна гэсэн үг. Энэ хүмүүс хамгийн их хангамж авдаг, хамгийн их гадагшаа зугаалдаг, хамгийн өндөр урамшуулал авдаг" гэлээ.

“Сав баглаа боодлын үндэсний хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэх хүсэлтэй байна
“Сав баглаа боодлын үндэсний хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэх хүсэлтэй байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.