Хүүхдийн тоглоомын талбайд бие зассан иргэнийг торгожээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн тоглоомын талбайд бие зассан иргэнийг торгожээ

/2022.06.10/ Хүүхдийн тоглоомын талбайд байх саравчинд согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа 4 эмэгтэйн фото зураг болон тоглоомын талбайд байрлах гулсуур доор бие засаж байгаа эмэгтэйн бичлэг энэ сарын 2-ны өдөр олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн билээ.

Тэгвэл дээрх зөрчлийн шинжтэй үйлдэлд ЦЕГ-аас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуусан байна. Ингэхэд, 21-23 настай, эмэгтэй, “Г”, “Д”, “А”, “В” нар нь БГД-ийн 5 дугаар хороонд байрлах 10 дугаар хорооллын орон сууцны гаднах хүүхдийн тоглоомын талбайн саравчинд архидан согтуурч, улмаар иргэн “Г” нь тоглоомын талбайд байрлах гулсуурын доор бие зассан зөрчил гаргасан нь тогтоогджээ.

Тиймээс “Г”-д Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар, иргэн “Д”, “А”, “В” нарт мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус торгох шийтгэл оногдуулсан байна.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
П.Наранбаяр: Сурагчид сонголт хийж сурна гэдэг нь боловсролын маш том үзүүлэлт
П.Наранбаяр: Сурагчид сонголт хийж сурна гэдэг нь боловсролын маш том үзүүлэлт
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.