Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

09:00 цагт Эрүүл мэндийн яамнаас “Цахим орчинд эрсдэлийн үеийн мэдээллийг үнэлэх, контент бэлтгэх, хөгжүүлэх, түгээх чадварыг нэмэгдүүлэх” онол, практик хосолсон сургалтыг зохион байгуулна.

09:00-14:00 цагт Хүүхдийг Ивээх Сангаас “Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн үр дүнг танилцуулж, манай улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэнэ.

09.30 цагт Мэдлэгийн цахим шилжилт буюу хүний эрх, жендэрийн цахим сургалтын нээлт болно.

10:00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10:30 цагт Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуу­­­­­­­­лийн захирал О.Пүрэв­­­жаргал эд хөрөнгө хууль бусаар шамшигдуулсан талаар тус сургуулийн багш нар мэдээлэл хийнэ.

11:00 цагт “Монголын оюутны холбоо”-ноос Бо­­­­­­­­­ловс­­­ролын сангийн зээл, оюутны эрүүл мэндийн даатгал зэрэг асуудлаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Тэнгэрийн зарлигийн тухай “Газар, тэнгэр, гал нэгдэл” НҮТББ-аас мэдээлэл хийнэ.

10:00 цагт Сэтгэл зүйн гэмтэл шархтай хүүхдүүдтэй ажилладаг асрамж халамж, түр хамгаалах байр, тусгай хэрэгцээт сургуулийн сэтгэл зүйчдийг "Урлагийн сэтгэл заслаар чадавхжуулах нь" 18 сарын хугацаатай төслийн нээлтийн үйл ажиллагаа болно.

13:30 цагт Олон улсын хүүхдийн байгууллага, МУБИС-ийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхимтэй хамтран “Хүүхдийн хөдөлмөр ба нийгмийн хамгаалал” сэдвээр их дээд сургуулиудын оюутнуудын дунд зарласан үндэсний контентын уралдаанд ирсэн бүтээлүүдийг танилцуулна.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн байршил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн байршил
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.