Зеленський “хамгийн хүнд өвөл“ ирэхийг анхаарууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зеленський “хамгийн хүнд өвөл“ ирэхийг анхаарууллаа

Ukrainian President Volodymyr Zelensky.

/2022.06.08/: Ерөнхийлөгч Володимир Зеленський "ирэх өвөл Украинчуудын хувьд маш хүнд байх болно" гэж анхааруулав.

"Оросын түрэмгийллийн улмаас үүссэн өнөөгийн нөхцөлд энэ нь тусгаар тогтнолын бүх жилүүдийн хамгийн хүнд өвөл байх болно" гэж тэр хэлэв.

Тэрээр Засгийн газрын албан тушаалтнууд болон төрийн өмчит эрчим хүчний томоохон компаниудын төлөөлөгчидтэй уулзахдаа "дараагийн халаалтын улиралд бэлтгэх төв байр байгуулах" талаар ярилцсан гэж мэдэгдэв.

Тэрбээр “Халаалтын улиралд хүрэлцэхүйц хэмжээний хий авах, нүүрсний хуримтлал, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зэрэг асуудлууд байгаа” гэв.

"Энэ үед бид хий, нүүрсээ гадагшаа зарахгүй. Дотоодын бүх үйлдвэрлэлээ иргэдийнхээ дотоод хэрэгцээнд чиглүүлнэ" гэж тэр нэмж хэлэв.

Украины эрчим хүчний эх үүсвэр: Украин "Европын эрчим хүчний нэгдсэн сүлжээ"-нд нэгдсэн учраас хөрш орнууд Оросын эрчим хүчнээс татгалзаж, Украины "гадаад валютын орлогыг" нэмэгдүүлэх боломжтой гэж Зеленський хэллээ.

Зеленський мөн Оросын довтолгооны улмаас эвдэрч сүйдсэн дулааны болон цахилгаан станцуудыг засварлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв. "Ирэх саруудад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь Украины Эрчим хүчний яамны хамгийн чухал зорилтуудын нэг юм" гэж тэр хэллээ.

Өнөөдөр хаана, юу болох вэ
Өнөөдөр хаана, юу болох вэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.