Маргааш бүх нийтийн амралтын өдөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш бүх нийтийн амралтын өдөр

/2022.06.13/ Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг.

Тэгвэл энэ өдөр маргааш буюу зургаадугаар сарын 14-нд тохиож байгаа юм.

Их дүйчин өдөр нь буддын шашинтай дэлхийн улс орнуудын хувьд уламжлал болсон олон улсын тодотголтой томоохон баярын нэг юм. НҮБ-ын ерөнхий ассемблейгаас 1999 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн тогтоолоор тус өдрийг олон улсын тэмдэглэлт өдөр болгон тунхагласан бөгөөд бурхны шашинтай улс орнуудад бүх нийтийн баяр болгон тэмдэглэдэг.

Монгол Улсын УИХ-ын 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн чуулганаар Бурхан багшийн их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан байдаг.

Олон улсад энэ өдрийг шашин шүтлэг, арьс өнгө, нас хүйсээс үл хамааран ард олон, улс орнууд харилцан ойлголцох, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч хүндэтгэх, хүмүүнлэг хийгээд буяны үйлст уриалах, түгээх замаар тэмдэглэдэг байна.

Байт харвааны аваргууд тодорлоо
Байт харвааны аваргууд тодорлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.