Өнөөдөр болох үйл явдлуудын тойм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр болох үйл явдлуудын тойм

/2022.06.07/: Өнөөдөр болох үйл явдлуудын тойм мэдээг хүргэж байна.

10.00 цагт Стандарт, хэмжил зүйн газарт Үндэсний морин хуур хөгжмийг стандартчилна.

10.00 цагт “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөгөөн болно.

10.00 цагт Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.

11.00 цагт Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хороо хуралдана.

11.30 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Мета” компаниас Монгол, Казахстан улсад нийгмийн сүлжээгээр түгээж буй мэдээллийн чанарыг хянаж, худал мэдээллийг бууруулах ажлыг зохион байгуулах талаар мэдээлнэ.

11.30 цагт Мэдээлэл холбооны сүлжээ компанийн байранд бичил хиймэл дагуул хөөргөх “Кансат -2022” үндэсний V тэмцээний үр дүнг танилцуулж, ялагч нарт шагнал гардуулна.

12.00 цагт Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд Дээрхийн гэгээнтэн Далай Ламын амьдрал, үйлсийг толилуулах "Даян дэлхийн энэрэл хайр" фото зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

12.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “КОВИД-19”-өөс сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг хянах түр хороо хуралдана.

14.30 цагт Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

15.00 цагт Хууль зүйн байнгын хороо хуралдана.

16.00 цагт "Holiday inn" зочид буудалд Монголын Хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Азийн АШТ-ий гуравдугаар шатны тоглолтуудаа энэ сарын 8-14-нд Палестин, Филиппин, Йемений шигшээ багтай хийх талаар мэдээлнэ.

УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл
УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл
 
🔴ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
🔴ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.