Улаанбаатар хот орчимд үүлшинэ, 16-18 хэмийн дулаан байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хот орчимд үүлшинэ, 16-18 хэмийн дулаан байна

2022 оны 06 сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 16-18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 18-20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 15-17 градус дулаан байна.

О.Гал-Очир: Эмээлтийн мах нөөцийн мах, хиамны үйлдвэрүүдэд нийлүүлэгдэх ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ
О.Гал-Очир: Эмээлтийн мах нөөцийн мах, хиамны үйлдвэрүүдэд нийлүүлэгдэх ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ
 
Орон сууцны зориулалтаар олгосон газрыг зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэг барихаар төлөвлөж байна
Орон сууцны зориулалтаар олгосон газрыг зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэг барихаар төлөвлөж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.