Өнөөдөр болох үйл явдлуудын тойм
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр болох үйл явдлуудын тойм

/2022.06.06/: Өнөөдөр болох үйл явдлуудын мэдээг тоймлон хүргэж байна.

10.00: Монгол бөхийн өргөөнд Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос “Монгол наадам-Монгол адуу” хэлэлцүүлэг зохион байгуулж, 12.00 цагт Сүхбаатарын талбай хүртэл тайван жагсаал зохион байгуулна.

11.00: “Монгол ньюс” мэдээллийн төвд “Хустайн цогцолборт газар” төв, Их говийн дархан цаазат газрын Б хэсэг, “Хомын талын тахь” ТББ, “Олон улсын тахь” группээс Монголд тахь сэргээн нутагшуулсны 30 жилийн ойн талаар мэдээлнэ.

11.00: ГССҮТ-д жүжигчин Г.Алтаншагай тэргэнцэр хандивлана.

11.30: “Үндэсний мэдээллийн төв”-д Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбооноос “Мөнх тэнгэрийн зарлигийг сонордуулах нь” сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.

14.00: Сүхбаатарын талбайд Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос Ерөнхийлөгчид өргөх бичиг, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх талаар хэвлэлийн хурал хийнэ.

13.00: “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлогын байнгын хорооноос Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол зохион байгуулна.

Эмээлт дахь битүүмжилсэн үйлдвэрүүдийн шинжилгээний хариу 08-наас эхэлж гарна
Эмээлт дахь битүүмжилсэн үйлдвэрүүдийн шинжилгээний хариу 08-наас эхэлж гарна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.